Монгол хүн сансарт ниссэн түүхт 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улс, ОХУ-ын Баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн нэрэмжит “Сансар цом” тэмцээний нээлт МХБХ-ны футзалын ордонд боллоо. Ахмад хөлбөмбөгчдийн дунд зохиогддог энэхүү тэмцээн цаашид МХБХ-ны календарьт багтан уламжлал болон зохиогдох юм.
Хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, багууд шударга тоглох тангараг өргөн сүр жавхлантайгаар эхэлсэн тус тэмцээний нээлтэд Ж.Гүррагчаа оролцож, өөрийн нэртэй өмсгөлөө гардан авлаа.