8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтжээ

2021-08-25 09:00:00

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв өчигдөр нийт 325 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 206 нь зам тээврийн ослын шинжтэй хэмээн бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд тав, орон нутагт хоёр хүн гэмтсэн байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

Гэмтсэн хүн:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлсэн-3
  • Жолооч-2

Ослын хэлбэр:

  • Гарцтай-3
  • Хоёр автомашин мөргөлдсөн-1
  • Мопед-1

Орон нутагт

Гэмтсэн хүн:

  • Зорчигч-1
  • Жолооч-1

Ослын хэлбэр:

  • Онхолдох -1

Түүнчлэн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 79 зөрчил илрүүлжээ. Үүний 55 нь нийслэлд 24 нь орон нутагт илэрсэн зөрчил аж.

Энэ оны эхний долоон сарын байдлаар зам тээврийн ослын холбогдолтой дуудлага мэдээлэл 33,299 ирснээс бүртгэгдсэн зам тээврийн осол 9,766 байжээ. Тодруулбал, зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд 223 хүүхэд өртсөнөөс нийслэлд 115, орон нутагт 106 хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Хэргийн улмаас 28 хүүхдийн амь хохирсон байна.

  • Нийслэлд -7
  • Орон нутагт -21 

Зам тээврийн осолд хүүхэд өртсөн байдлыг харвал эцэг эх, харгалзах хүмүүсийн хараа хяналтгүй хариуцлагагүй байдал, мөн тээврийн хэрэгсэлд авч явахдаа хамгаалах бүс, хамгаалалтын хэрэгсэлгүй, зориулалтын суудалд тээвэрлэж явдаггүйгээс гэмтэж бэртэх цаашлаад амь хохирох байдал их гарч бүртгэгджээ. 

Иймд эцэг эхчүүд өөрийн ирээдүй болсон үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хүүхдүүдээ харгалзах хүнтэй тээвэрлэж, явахыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл