8o
Улаанбаатар хот
mobile menu

Оюутны "U money" картын шинэ олголт, сунгалтыг хийнэ

2021-08-25 10:00:00

2021-2022 оны хичээлийн жилд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны "U money" картын шинэ олголт, сунгалт дараах байдлаар зохион байгуулна.

Шинээр захиалах:

Шинээр авах оюутнууд их, дээд сургуульдаа элссэний дараагаар буюу наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 4-нийг хүртэл хугацаанд шинэ карт авах хүсэлтээ сургалтын албандаа өгөөрэй.

Сунгалт:

Гурван ээлжтэй зохион байгуулагдах бөгөөд доорх хугацаанд амжиж хүсэлтээ харьяа сургуульдаа гаргаарай.

1-р ээлж 08.23-08.27

2-р ээлж 08.31-09.07

3-р ээлж 09.13-09.20

Сунгалт хийлгэх хүсэлт гаргахдаа сургуульдаа картаа өгөх шаардлагагүй, Онлайн банкны үйлчилгээгээр шилжүүлэх боломжтой. Сунгалт хийж дуусах хүртэл картаа цэнэглээд ашиглаарай.

Дахин авах:

Цахим карт дахин авах бол “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” /Дүнжингарав, Драгон, Оргил 6 буудал, 3.4-р хороолол Имарт, Баянхошуу дэд төв/-ийн салбаруудад очиж картаа дахин авах боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment