8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүн амины хэргийг 24 жилийн дараа илрүүлжээ

2021-08-25 09:00:00

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 1996 оны аравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Налайх дүүрэгт гаднын нөлөөтэй нас барсан хүн амины хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсны үр дүнд (24 жил 10 сарын дараа) уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн танил 51 настай, эрэгтэй А гэгч уг гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоон 2021 оны наймдугаар сарын 9-нд Налайх дүүргийн прокурорын газраас түүнийг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment