8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын хоёр, суурин 46 цэг ажиллана

2021-08-26 10:52:37

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явуулын хоёр, суурин 46 цэг ажиллана. Эдгээр цэгт 62 багийн 406 эмч, ажилтан ажиллаж, 5,200 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр уг вакцины I тунд 778, II тунд 2,658, III тунд 3,214 буюу нийт 6,650 иргэн дархлаажуулалтад хамрагдлаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 73.9 хувь, II тунгийн хамралт 68.7 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2,611 жирэмсэн эх, 12-15 насны 52,821, 16-17 насны 22,446 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

1


2


3


4


5


6


7

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл