8o
Улаанбаатар хот
mobile menu

Хот хоорондийн нийтийн тээвэрт шинэ чиглэл нэмэгдлээ

2021-08-26 10:55:25

Хот хоорондын нийтийн тээвэрт дараах хоёр шинэ чиглэл нэмэгдэж байгаа мэдээллийг Автотээврийн үндэсний төвөөс өглөө.

1. Улаанбаатар-Говьсүмбэр, Говьсүмбэр-Улаанбаатар шинэ чиглэлд тээвэрлэлт эхэлж, тогтмол явж эхэллээ.

2. ХХ109 дугаартай “Улаанбаатар хот – Завхан аймгийн Отгон сум”-ын чиглэлд  хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ шинээр нээгдлээ.

Завхан аймгийн Отгон сум нь Хангай нурууны ноён оргил мөнх цаст төрийн тахилгат "Отгонтэнгэр уул"-ын өвөрт оршдогоорооо онцлог бүс нутаг юм.

Тус чиглэл нь хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ байхгүй Завхан, Баянхонгор аймгийн алслагдсан 5 сум / За.Отгон, Бнх.Бөмбөгөр, Бнх.Бууцагаан, Бнх. Хүрээмарал, Бнх.Баянбулаг/-ыг дайран өнгөрч ард иргэдэд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг илүү ойртуулан хаалганаас хаалганд үйлчилгээг үзүүлж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл