8o
Улаанбаатар хот
mobile menu

Бага ангийнхaныг дөрөв, дунд болон ахлах ангийнхныг таваас дээш цагаар хичээллүүлэхгүй

2021-08-26 10:57:17

Цар тахлын нөхцөл амаргүй байгаа ч ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын сургалтыг есдүгээр сарын 1-нээс танхим болон цахим хэлбэрээр хослуулан эхлүүлэхээр болсон. Мөн сургуулийн хичээлийн цагийг өөрчилжээ. Ерөнхий боловсролын сургуулийн нэг, хоёрдугаар ангийнхны хичээлийн үргэлжлэх хугацааг 30 минут, гурваас арванхоёрдугаар ангийнхыг 35 минут байхаар Боловсрол, шинжлэх ухаан, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалд заажээ. Мөн өдөрт суралцах хичээлийн цаг бага ангийнханд дөрөв, дунд болон ахлах ангийнханд таваас хэтрэхгүй байх аж.

Бага ангийнхныг дөрөв, дунд болон ахлах ангийнхныг таваас дээш цагаар хичээллүүлэхгүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл