8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөговь аймгийн Сэврэй, Баян-Овоо суманд газар хөдөлжээ

2021-08-26 11:27:29

Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн “Шургуул” гэдэг газар өчигдөр 18:11 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын албанд ирүүлжээ.

Тус аймгийн Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлсэн байна. Мөн өдрийн 20:51 цагт тус аймгийн Баян-Овоо сумын “Бударгана” гэдэг газарт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж иргэдэд чичирхийлэл бага мэдрэгджээ.

Түүнчлэн Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар 16:48 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл