8o
Улаанбаатар хот
mobile menu

Ковидын улмаас ЭЕШ өгөөгүй 170 шалгуулагч байна

2021-08-26 15:00:00

2021 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж дууссан.

Шалгалтад 40420 шалгуулагч бүртгүүлснээс 36783 нь шалгалтад оролцсон байна. Харин нийслэлд 94, орон нутагт 76, нийт 170 шалгуулагч коронавируст халдвараар өвчилсний улмаас шалгалтад ороогүй. Эдгээр шалгуулагчаас ирэх есдүгээр сарын 2-5-ны хооронд шалгалт авна.

Цаашид Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах боломжтой эсэх талаар судалж, төлөвлөж байна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл