8o
Улаанбаатар хот
mobile menu

Пфайзер вакцины ээлжит тунг хүлээн авлаа

2021-08-27 12:00:00

КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 113 490 тун Пфайзер/БиоНТех BNT162  вакциныг Монгол Улс энэ сарын 25-нд хүлээн авлаа.

Уг вакциныг Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр авч буй юм. Тодруулбал, төслийг НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны хоёрдугаар улиралд нийт 255 060 тунг хүлээн авсан юм. Харин гуравдугаар улиралд нийт 1 124 370 тун вакцин авахаас өнөөдрийн байдлаар 790 920 тунг авсан байна. Үлдэгдэл тунг хуваарийн дагуу есдүгээр сард авах аж.

Хичээлийн шинэ жил эхлэх болсонтой холбогдуулан Пфайзер вакцинаар эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment