8o
Улаанбаатар хот
mobile menu

Шөнийн цагаар дрифт хийдэг 15 жолоочийн бичиг баримтыг хураажээ

2021-08-27 12:30:00

Нийслэл хотод шөнийн цагаар дуу чимээ ихтэй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, бүдүүн яндантай, дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг зөрчлийг таслан зогсоох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас 2021 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 7 байршилд 32 алба хаагч, 16 автомашинтайгаар хяналт, шалгалтыг зохион байгуулж ажиллаа.

Уг хяналт, шалгалтаар согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 3, техникийн үзлэг оношилгоонд ороогүй 3, зориулалтын бус яндандтай, дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг 15 тээврийн хэрэгсэл болон жолоочийн бичиг баримтыг түр хурааж, 3 тээврийн хэрэгслийг түр саатуулан Автотээврийн үндэсний төвийн оношилгоонд хамруулж, зориулалтын бус янданг хураах, зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага оногдуулж байна.

автомашин болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Цаашид иргэдийн амгалан байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдтэй хамтарч хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулна.

автомашин болон гадаа гэх мэтийн зураг байж болно

автомашин болон авто зам гэх мэтийн зураг байж болно

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл