8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэлэнгэ аймагт айлын гэр усанд автаж, 13 иргэнийг аюулгүй болгожээ

2021-08-27 13:00:00

Өчигдөр /2021.08.25/ Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Цагаан хус” гэдэг газар Сэлэнгэ мөрөн үерлэж дөрвөн айлын гэр усанд автаж болзошгүй байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын алба хаагч нар хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын алба хаагч нар 50 км замыг туулан 20:00 цагт очиж, нийт 13 хүн аварч аюулгүй газарт хүргэсэн бөгөөд үүний найм нь хүүхэд байсан байна. Мөн долоон хүн нь гэртээ үлдэнэ гэсэн тул орхижээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл