8o
Улаанбаатар хот
mobile menu

5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов

2021-08-28 14:00:00

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаан бэлчир багийн “Тариаллагын нуур” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 74 км-т/ 2021 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 04:37 цагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлтийн улмаас иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй байна.

2021 он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитуудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 261 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл