8o
Улаанбаатар хот
mobile menu

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн 10 хувь нь тээврийн хэрэгслээс үүсдэг

2021-08-30 11:11:04

Нийслэлийн Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 28, 29-ний өдөр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж буй. Мөн Энхтайваны өргөн чөлөөг “Автомашингүй гудамж” болгон, зургаан байршилд хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа билээ.

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг нь агаарын бохирдол. Тэгвэл агаар бохирдуулагч эх үүсвэрийн 10 хувь нь тээврийн хэрэгслээс үүсдэг байна. Улаанбаатар хотод 2019 онд 586.866 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан. Харин 2020 онд 621.939 болж нэмэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 5.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн насжилтыг сүүлийн найман жилийн дунджаар харвал, 78.2 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн, 12.3 хувь нь 7-9 жил, 5.8 хувь нь 4-6 жил, 3.6 хувь нь 0-3 жилийн насжилттай байна.

Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахын тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүлээрэй. Үүнд:

  • Шатахуун бага зарцуулдаг машин хэрэглэх
  • Сайн чанарын түлш автомашиндаа хэрэглэх
  • Нийтийн тээврээр үйлчлүүлэх
  • Хосолмол хөдөлгүүрт болон хийн түлшээр явдаг автомашины хэрэглээг дэмжих
  • Цахилгаанаар ажилладаг нийтийн тээврийн унааг нэмэгдүүлэх
  • Олон жилийн насжилттай автомашиныг аль болох ашиглахгүй байх /9 жилээс дээш/
  • Тансаг том, хүчтэй мотортой автомашин хот дотор аль болох унахгүй байх
  • Дугуй унах, алхах зэрэг юм.

 Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл