8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Содномпилжээ: Алтан медалиа эх орон, ард түмэн, гэр бүл, найз нөхөд, багийн хамт олондоо зориулж байна

2021-08-30 14:38:00

“Токио-2020” паралимпын хүндийг өргөлтийн -107 кг жинд шинэ рекорд тогтоож, аварга болсон Э.Содномпилжээ алтан медалиа гардан авлаа.

Тэрбээр фэйсбүүк дэх өөрийн албан ёсны хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ хуваалцсан байна.

МУГТ Э.Содномпилжээ "Энэхүү медалиа эх орон, төр засаг, ард түмэн, гэр бүл, найз нөхөд, багийн хамт олондоо зориулж байна. Ээж минь та энэ медалийг авах эрхтэй хүн билээ. Ээж минь та ямар их баярлаж байгаа бол" хэмээн бичжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл