Их, дээд сургуулиудын сургалтын үйл ажиллагаа есдүгээр сарын 1-ээс цахим, 13-ны өдрөөс танхимын хэлбэрээр эхлэх гэж байгаа билээ. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2021-2022 оны хичээлийн жилд төрийн өмчит их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэхгүй гэдгийг Боловсролын сайд Л.Энх-амгалан мэдэгдсэн. Ингэхдээ сургалтын төлбөрийг хэсэгчилж авах, ямар нэгэн байдлаар хичээл сонголтоор барьцаалж төлбөрийг авахгүй байхыг чиглэл болгосон гэдгээ мэдээлсэн юм. Хэрвээ уг журмыг зөрчвөл өмчийн ямар ч хэлбэрийн сургуульд хатуу хариуцлага тооцох бөгөөд сургалтын төлбөртэй, түр журамтай холбоотой гомдол мэдээллээ 18001001 тусгай утсанд хандан хэлэх боломжтой аж.
Сургалтын төлбөртэй холбоотой гомдол, мэдээллийг 18001001 дугаарт авна
2021-08-31 11:00:00