8o
Улаанбаатар хот
mobile menu

Есдүгээр сарын 2-4-нд зохион байгуулах ЭЕШ-ын ХУВААРЬ

2021-09-01 10:18:35

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд орон даяар зохион байгуулсан. 

Гэхдээ мөн хугацаанд Ковид19 халдварын улмаас шалгалтад оролцож чадаагүй 170 бүртгүүлэгч бий. Тиймээс тухай хүүхдүүдээс есдүгээр сарын 2-4-нд шалгалт авахаар товлосон болохыг БШУ-ны яамнаас мэдээлсэн.   

Шалгалт өгөхөөр очихдоо дээрх хүүхдүүд иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх болон эмнэлгийн магадалгаа буюу коронавируст халдварын улмаас шалгалтад оролцож чадаагүйг нотлох эрүүл мэндийн байгууллагаас гаргасан бичгийг авч очих шаардлагатай юм.

Есдүгээр сарын 2-4-нд зохион байгуулах ЭЕШ-ын ХУВААРЬ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл