8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол залуус хиймэл гар бүтээж, 500 хүүхдэд бэлэглэхээр болжээ

2021-09-01 12:57:14

Үндэсний технологийн компани болох Сим Бионикс ХХК хүн бүр ижил тэгш эрхтэй, тэр тусмаа хүүхдүүдэд суралцах, бие даан амьдрах эрхийг олгох, цаашлаад нийгмийн оролцоог хангахад технологиор дэмжлэг үзүүлэхээр “Энгийн мөрөөдөл” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Үүнтэй холбоотойгоор  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяаг урьж төслийн зорилго болоод системийн ажиллагааны туршилтыг танилцуулав.

Төслийн хүрээнд гадаадад өндөр өртөгтэй үйлдвэрлэдэг хиймэл эрхтэн тэр дундаа хиймэл гар, сарвууг технологийн хөгжүүлэлтээр монголдоо хямд үнэтэй үйлдвэрлэж хүүхдүүдийг тэгш боломжоор хангахаар зорьжээ. Одоогоор таван хүүхдэд хиймэл гар хийж өгсөн бөгөөд цаашид 500 гаруй хүүхдэд бэлэглэхээр системийн хөгжүүлэлтээ сайжруулж байгааг Сим Бионикс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тулга дурдлаа.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Үндэсний компаниуд дэлхийн мэдээллийн технологийн салбарт өрсөлдөхүйц болж, чадавхжиж буйг харуулсан төдийгүй манай улсын  хувьд нийгмийн хамгаалал чиглэлд хийгдэж буй үнэт хөрөнгө оруулалт болохыг онцлов.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл