8o
Улаанбаатар хот
mobile menu

Их Монгол Улсын болон Зайсангийн гудамжийг холбосон авто замын сүлжээ бий болгосноор түгжрэл буурна

2021-09-02 09:04:46

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Их Монгол Улсын гудамжаас Зайсангийн гудамж хүртэл нэг км авто замын барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  эхлүүлээд байна.

Авто замын трасст өртөөд байсан зарим мод, бут, сөөгийг Нийслэлийн Байгаль орчны газар гүйцэтгэгч “Даймонд рөүд” ХХК-тай хамтран шилжүүлэн суулгах боломжтойг нь стандартын дагуу нүүлгэн шилжүүллээ. Авто замын газар шорооны ажил буюу замын далангийн дүүргэлтийн ажлыг хийж байгаа бөгөөд төслийн ажил 10 хувьтай үргэлжилж байна.

Төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээ сайжирч, Их Монгол Улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбох авто замын сүлжээ бий болохоос гадна замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ач холбогдолтой юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл