8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын Бага хурлаас Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг баталлаа

2021-09-02 09:10:00


Нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах МАН-ын Бага хурал өчигдөр орой 22.00 цагийн үед  өндөрлөлөө. МАН-ын Бага хурлаас олонхийн саналаар дараах шийдвэр гарчээ. Тодруулбал,  Удирдах зөвлөлөөс Хэнтийн тойрогт аймгийн засаг дарга Ц.Идэрбат, Сонгинохайрхан дүүрэгт Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг өрсөлдүүлэх санал оруулсаныг дэмжжээ. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танхимаас СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагайг нэр дэвшүүлсэн ч тэрээр нэрээ татжээ. Ингээд бага хурлын гишүүдийн 97.8 хувийн саналаар Ц.Идэрбатыг , 95 хувийн саналаар Э.Батшугарыг тус тус дэмжиж, нөхөн сонгуулийн нэр дэвшигчдээр баталлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment