8o
Улаанбаатар хот
mobile menu

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтад өчигдөр нийслэлийн 9,976 иргэн хамрагдсанаас 8,535 нь III тунг хийлгэв

2021-09-02 09:13:00

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтад 9,976 иргэн хамрагджээ.

Тодруулбал, вакцины

  • I тунг 373,
  • II тунг 1,068,
  • нэмэлт сэргээх тун буюу III тунг 8,535 иргэн хийлгэсэн байна.

Манай улс наймдугаар сарын 17-ноос нэмэлт III тунгийн дархлаажуулалтыг эхлүүлж, хариу арга хэмжээний багт ажиллаж буй хүмүүст сайн дурын үндсэн дээр хийж байгаа. 

Мөн наймдугаар сарын 30-наас эхлэн 55-аас дээш насны, боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, хавдартай, ХДХВ, гепатитын В, С вирусийн архаг халдвартай, дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд хамрагддаг зэрэг эрсдэлт бүлгийн иргэдийг вакцины III тунд хамруулж байгаа билээ. Ингэхдээ III тун хийлгэх иргэд коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шаардлагыг тавьж байна. 

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.2 хувь, II тунгийн хамралт 69.5 хувь байгаа юм. Түүнчлэн 2,707 жирэмсэн эх, нийслэлийн 12-15 насны хүүхдүүдийн 67.7 хувь буюу 60,211, 16-17 насныхны 71.8 хувь буюу 24,342 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл