8o
Улаанбаатар хот
mobile menu

Шинэ ургацын хүнсний ногоо, жимс жимсгэнээс дээж авч, шинжилж байна

2021-09-02 10:19:16

Нийслэлийн есөн дүүрэгт төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохиогдож байна. Үзэсгэлэнд оролцогч иргэд, хоршоо, аж ахуйн нэгжүүдэд МХЕГ-ын дэд даргын баталсан “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын хөнөөлт организм, нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлох хяналт шинжилгээ хийх тухай” удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийжээ.

Мөн Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын баталсан “Түр заавар”-ыг оролцогч иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлж, мөрдүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллаж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2021.09.01-ны өдрийн байдлаар 20 гаруй нэр төрлийн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнээс 108 дээж авч МХЕГ-ын ХАБҮЛЛ-д ургамлын өвчин хортон, пестицид, нитрат, хүнд металлын үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээний дүнгээр 55 дээж стандарт шаардлага хангасан үзүүлэлттэй, 53 дээжийн хариу гараагүй хүлээгдэж байна.

Мөн СБД-ийн Саруул маркетад худалдаалж буй тарвасаас 10 дээж авч МХЕГ-ын ХАБҮЛЛ-д хамруулсан, шинжилгээний дүн гараагүй байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл