8o
Улаанбаатар хот
mobile menu

98 цэцэрлэг, 44 сургуулийн гадна орчныг мананцараар ариутгажээ

2021-09-02 11:00:00

Хан-Уул дүүргийн бүх хороонд буюу 21 хороонд мананцар үүсгэгч тусгай зориулалтын авто машинаар ариутгал халдваргүйтгэл хийжээ. 

Хичээлийн шинэ жил эхэлж, иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан сургууль цэцэрлэг, эмнэлэг, томоохон зах, худалдааны төвүүдийн ойр орчимд ариутгал халдваргүйтгэлийг нийт 6 мананцарт машинаар 13 удаагийн рейсээр 98 цэцэрлэг, 27 дүүргийн болон өрхийн эмнэлэг, 44 ЕБС болон их дээд сургууль, 17 зах, 19 томоохон худалдааны төвүүдэд хийлээ.

ХУД-ийн ЗДТГ-аас сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдааны төвүүдэд урьдчилан мэдэгдэж, хороодын зүгээс тухайн хорооны талбар дээр зохион байгуулалтыг хийж нягт хамтран оролцжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл