8o
Улаанбаатар хот
mobile menu

52 настай эрэгтэй галд өртөж амиа алджээ

2021-09-02 13:30:00

Гэр шатаж 52 настай иргэн галд өртөж, нас баржээ. Тодруулбал, Завхан аймгийн Улиастай сумын Зэгстэй багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 01-ний өдрийн 14:00 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид дөрвөн км замыг туулан 14:05 цагт очиход иргэн Б-гийн таван ханатай гэр шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт иргэн Б /52 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид шилжүүлж өгчээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл