8o
Улаанбаатар хот
mobile menu

Усанд суусан машинаа татан гаргах гэж байгаад живсэн иргэнийг эрэн хайж байна

2021-09-06 10:30:00

Булган аймгийн Орхон сумын нутаг аймгийн төвөөс зүүн зүгт 92 км, сумын төвөөс зүүн зүгт 114 км-т орших Халиун багийн нутаг Уушгийн гарам хэмээх газарт наймдугаар сарын 31-ний өдөр Орхон голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон нэг хүн живжээ.

Энэ дуудлагыг есдүгээр сарын 2-ны 20.25 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Орхон аймгийн харьяат 44 настай, эрэгтэй Л наймдугаар сарын 31-ний өдөр “Хово” загварын өөрөө өргөгч автомашинаар Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн Бүрэгхангай сумын чиглэлд зорчиж яваад Орхон голын усанд суужээ.

Есдүгээр сарын 2-ны өдөр автомашинаа уснаас татаж гаргах гэж байгаад живсэн байна. Аврагчид Уушгийн гарам хэмээх газраас зүүн зүгт Зүйлийн гол гэдэг газар хүртэл 15 км-т хоёр удаа завиар урсаж эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. Есдүгээр сарын 09.04-ний өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл