8o
Улаанбаатар хот
mobile menu

Вакцины III тунд 134.991 хүн хамрагджээ

2021-09-08 15:10:49

Засгийн газраас дөрвөн төрлийн вакцины нийт 6.188.590 тунг татан авч, хүн амаа вакцинжуулж байна. Вакцины нөөц хангалттай байгаа учир хүн амын дунд дархлаажуулалт өндөр хувьтай явагдаж байна. Есдүгээр сарын 7-ны байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 69.0 хувь нь дархлаажуулалтын нэгдүгээр тунд, 64.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Мөн вакцины гуравдугаар тунд өнөөдрийн байдлаар 139.991 хүн хамрагджээ.

Улсын хэмжээнд өссөн дүнгээр жирэмсэн эмэгтэй 6114, хөхүүл эмэгтэй 5772, 12-15 насны хүүхэд 183.564, 16-17 насны 74.655 хүүхэд вакцины эхний тундаа хамрагдсан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл