8o
Улаанбаатар хот
mobile menu

"Э.Цэндбаатар удаа дараа ёс суртахууны алдаа гаргасан тул шигшээ багаас хассан"

2021-09-09 11:38:40

Монголын Боксын холбооны хурлаар  удаа дараа ёс зүйн алдаа гаргасан гэх шалтгаанаар МУГТ Э.Цэндбаатарыг ДАШТ-ын сонгон шалгаруулалт болон шигшээ багийн бүрэлдэхүүнээс хасах шийдвэр гаргасан. Энэ талаар Монголын Боксын холбооноос "Өчигдөр цахимаар яаралтай хурал зарласан бөгөөд удахгүй болох эрэгтэй боксын ДАШТ-д оролцох тамирчдын сорилго шалгуур, шүүгчдийн бүрэлдэхүүнийг баталсан байна.

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар удаа дараа сахилга бат, ёс суртахууны зөрчил гаргасан тул түүнийг шигшээ багаас хасаж, ДАШТ-д оруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Шигшээ багийн тамирчин шөнийн 02:00 цагийн үед согтуугаар зодоон хийж, бэлтгэлээ алдагдуулсан нь буруу гэж үзэж байгаа бөгөөд энэ удаагийн үйлдэл нь анхны удаа биш бөгөөд ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байсан" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл