8o
Улаанбаатар хот
mobile menu

Малын анхны дуудлага худалдаагаар махны чиглэлийн гойд ашиг шимт үхэр , хонийг борлууллаа

2021-09-13 11:35:34

Манай яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйг дэмжих сан хамтран анх удаа малын дуудлага худалдааг амжилттай зохион байгуулж, Франц улсаас импортлон нутагшуулсан махны чиглэлийн Лиммузин, Ангус үүлдрийн үхэр, мах-ноосны чиглэлийн нарийн ноост Меринос, Суффольк, Романов, Бирешон үүлдрийн хонийг худалдлаа.

Малынхаа чанарыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилготой иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан тус дуудлага худалдаанд эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд идэвхтэй оролцож, Лиммузин үүлдрийн үхэр, Суффольк үүлдрийн хонийг худалдан авсан юм.

Орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд дуудлага худалдаанд оролцох сонирхолтой байгаа тул цаашид цахим хэлбэрээр олон улсын жишигт ойртуулан, уламжлал болгон зохион байгуулж байхаар боллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment