8o
Улаанбаатар хот
mobile menu

Дорнод аймгийн 11 суманд манай улсад гарч байгаагүй үхрийн арьс товруутах өвчин бүртгэгджээ

2021-09-15 11:17:14

Дорнод аймгийн 11 суманд үхрийн арьс товруутах өвчин гарчээ.  Өмнө нь Монгол Улсад гарч байгаагүй энэ өвчин наймдугаар сарын 21-нд анх Чулуунхороот суманд батлагдсан бол өнөөдрийн байдлаар 11 сумын 126 багийн 170 өрхийн 879 үхэр өвчлөөд байна.

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр ОХУ, Хятад улсад бүртгэгдсэн энэхүү өвчин хил дамнан халдварладаг, малын гоц халдварт, олон улсын худалдааны хөл хориотой өвчин юм байна. Тиймээс өвчтэй үхрийг ялгаж тусгаарлаж устгахаас өөр аргагүй гэж мэргэжлийнхэн үзэж байгаа аж.

Зарим малчин өвчний хор хохирлыг ойлгоод, хадлан тэжээлийн ид ажлын үеэр хорио цээрийн дэглэмээс хурдан гарахын тулд өвчтэй үхрүүдээ сайн дураараа устгуулж эхэлсэн бөгөөд аймгийн хэмжээнд 59 толгой үхрийг устгаж, 4 толгой үхэр хорогдсон гэнэ.

Аймгийн Онцгой комисс, Мал эмнэлгийн газар шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллаж, сумдын Засаг дарга нарт үүрэг чиглэлийг тогтмол өгч байгаа. Устгалын нөхөн төлбөрийн асуудал шийдэгдээгүй учир зарим малчин малаа устгуулахгүй байгаа аж.

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд зааснаар устгалын нөхөн төлбөрийг улсын төсвөөс гаргах ёстой байдаг. Тиймээс аймгийн удирдлагууд холбогдох газруудад албан тоот хүргүүлэн хариу хүлээж байгаа гэнэ.

a92898a6bb223c5a3abdfa6345ccb127-300x225 Дорнод аймгийн 11 суманд манай улсад гарч байгаагүй үхрийн арьс товруутах өвчин бүртгэгджээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл