8o
Улаанбаатар хот
mobile menu

Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалт зохион байгуулна

2021-09-15 12:30:00

Нийслэлийн иргэд, оюутан, сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалт өнөөдрөөс цахимаар зохион байгуулагдаж эхэллээ. НОБГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвөөс тус сургалтыг зохион байгуулж байна. Танхимын сургалтыг ирэх сарын 1-ний өдрөөс эхлүүлнэ гэлээ.

Гамшгаас хамгаалах, мэдлэг дадлага олгох сургалтуудыг тогтмол явуулснаар иргэд, хүүхэд багачууд гамшгийн аюулын тухай тал бүрийн мэдлэгтэй болж аливаа гамшгаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг олгоно гэж НОБГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвөөс мэдээллээ.

Тус төв нь газар хөдлөлт, гал түймрийн гамшгийн үед обьектыг орхиж аюулгүй орчинд гарах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж техникийг ашиглаж сурах чиглэлээр мэдлэг, дадлага олгох сургалтын 6 танхим, 3D үзвэрийн бичил кино театрт лекц сургалт зохион байгуулах танхимуудтай.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment