
Орхон голоос нэг хүний цогцос олджээ. Тодруулбал, Архангай аймаг, Өлзийт сумын Ямаат багийн Хужирт гэдэг газар Орхон голын усанд нэг хүний цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу есдүгээр сарын 15-ны өдрийн 19:15 цагт Цагдаагийн байгууллага хүлээн авсан байна. 
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид цогцосыг гаргахаар тус газар руу хөдөлсөн талаар ОБЕГ-аас мэдээлжээ.
 
               
                  
 
          
          
           
          
          
           
          
          
          


 
               
               
               
               
              