8o
Улаанбаатар хот
mobile menu

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 257 зорчигч ирлээ

2021-09-17 11:28:48

Сөүл-УБ чиглэлийн КЕ8867 рейсийн агаарын хөлөг өнөөдөр 10:40 цагт “Чингис хаан" нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр нийт 257 зорчигч 6913 кг тээштэй буусан байна. Нислэгээр ирсэн иргэдээс коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 226, тусаад эдгэсэн 1, дагаж явсан хүүхэд 8, нийт 236 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлэн гэрийн ажиглалтад шилжүүлж, 21 зорчигчийг “Кемпински”, “Новотел”, ”Туушин”, “Би Жи” зочид буудалд тусгаарлан ажиглалтад шилжүүллээ.

Түүнчлэн 232 зорчигчоос ХӨСҮТ-ийн 9 хүний бүрэлдэхүүнтэй баг PCR шинжилгээ авсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл