8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Оюунболдын аварга цолыг хураажээ

2021-09-17 14:38:00

Э.Оюунболд 2019 оны улсын наадамд түрүүлж, аварга цол хүртсэн билээ. Наадмын дараа түүнээс допинг илэрч, улсын дээд шүүхийн 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны 398 дугаар тогтоолоор аварга цолыг нь хүчингүй болгох шийдвэр гаргасан ч өнөөдрийг хүртэл маргаантай байсан билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Э.Оюунболдын аварга цолыг хураах зарлиг гаргасан байна.  Ингэснээр Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод 9-ийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат аварга Н.Батсуурьт даян аварга цол, 8-ын даваанд өвдөг шороодсон Улсын арслан Содномдоржид “Үлэмж бадрах” чимэг, 7-ийн даваанд унасан Д.Анарт “Улсын заан”, 6-ын даваанд унасан Б.Цэдэнсодномд “Улсын харцага”, 5 даваанд унасан Н.Мустафад “Улсын начин” цолыг тус тус хүртээхээр болжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
бух
батсуурь яах вэ?
2021/09/17 192.82.91.103