8o
Улаанбаатар хот
mobile menu

Замын-Үүдэд оройн цагаар хязгаарлалт тогтоожээ

2021-09-20 09:54:14

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оройн цагаар хязгаарлалт тогтоожээ. Сумын Онцгой комиссын шийдвэрээр коронавируст халдварын цар тахлын хор уршгийг арилгах, эрүүл бүс болох зорилгоор сум доторх хөдөлгөөнийг 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд хязгаарлажээ. Ингэхдээ 20:00-06:00 цагийн хооронд явган зорчигч болон авто машины хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон байна. Үүнтэй холбогдуулан Замын-Үүд сумын төрийн байгууллагын 165 алба хаагч гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл