8o
Улаанбаатар хот
mobile menu

Чөлөөлсөн газарт иргэдийн саналаар ногоон байгууламж тохижуулах ажлыг эхлүүллээ

2021-09-20 12:50:33

Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар дүүргийн хэмжээнд нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй олон жил болсон 1100 гаруй гарааш, чингэлэг, хашаа, хайсыг буулгах шийдвэр гарсан.

Уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 136-р цэцэрлэгийн урд байрлах талбайд чөлөөлсөн газарт ямар тохижилт хийх талаар тухайн хорооны иргэдээс санал асуулга явуулжээ.

Санал асуулгын үр дүнд иргэдийн саналаар ногоон байгууламж, авто зогсоол, цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг хийхээр болж тохижилтын ажлыг эхлүүлээд байна. Тохижилтын ажилтай холбогдуулан гарах дуу чимээнд хүлээцтэй хандана уу гэж Баянзүрх дүүргийн олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл