8o
Улаанбаатар хот
mobile menu

Картгүй иргэдийг 700 төгрөгөөр зорчуулах шийдвэр гарчээ

2015-11-24 13:54:00

Нийслэлчүүд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ цахим карт ашигладаг болоод багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. Нийслэлийн хэмжээнд 700 мянган иргэн автобусаар зорчдог гэх судалгаа бий. Тэгвэл одоогийн байдлаар 553 мянган иргэн нь карт аваад байгаа аж. Тэгвэл картын хэрэглээг түлхүү нэвтрүүлэхийн тулд картаа аваагүй иргэнийг 700 төгрөгөөр зорчуулах шийдвэр гарсан байна. Энэ тарифаар зорчуулахдаа мөнгө хураагчаар хянуулах аж. Анх “ухаалаг” систем нэвтрүүлэхэд мөнгө хураагчдыг сургалтад хамруулж, ажлын байраар хангах талд анхаарна гэж байсан. Тэднийг сур галтад хамруулж дууссан учраас удахгүй ажилд нь оруулна хэмээн  “Улаанбаатар смарт карт” компаниас мэдээлсэн байна.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment