8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-04-06 09:15:00

09:00 цагт Нийслэлийн иргэний танхимд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийслэл хотын зөвлөгөөн болно.

11:00 цагт Монголньюс мэдээллийн төвд Монголын телевизүүдийн холбоо хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт БОНХАЖЯ дээр ойн хээрийн түмэр, ан агнуур, бугын эвэр унах үе, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудлаар нэгдсэн мэдээлэл хийнэ.

11:00 цагт БЗД дэх Оросын гэх байрнуудын оршин суугчдын эрх зөрчигдөж байгаа асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

11:30 цагт Нийслэлийн өмчийн харилцааны газрын хурлын зааланд зуслангийн газар өмчлөлийн талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Монголньюс мэдээллийн төвд хөтлөгч П.Анужингийн нөхөр А.Эрдэнэбат хэвлэлийн хурал хийнэ.

12:00 Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци болон энэ салбарын олон улсын байгууллага, төрийн бус байгууллагууд нэгдэж “ХАА-н салбарт тулгамдаж буй асуудал” сэдвээр мэдээлэл хийнэ.

12:00 цагт Барилга хот байгууллалтын сайд З.Баянсэлэнгэ АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галттай уулзана.

12:30 цагт Цэргийн госпиталийн эмч нарын буруугаас хоёр хүн амиа алдсан талаар ар гэрийнхэн нь мэдээлэл хийнэ.

15:00 цагт “Эрдэнэс Монгол" ХХК-ийн байр буюу  Моннис цамхагийн 14 давхарт Уул уурхайн яам, Их Британийн Худалдаа, хөрөнгө оруулалтын газар Монгол Улсын олборлох салбарын хөгжилд хамтран ажиллах цаашдын боломжийн талаар харилцан санал солилцох зорилго бүхий эрмэлзлийн бичигт  гарын үсэг зурна.

14:00 цагт МХО-нд хүн амын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтэд дүгнэлт хийн, эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, ӨЭМТ-ийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, хөрөнгө оруулалтын талаар санал солилцох зорилгоор “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя” зөвлөгөөн зохион байгуулагдана. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment