8o
Улаанбаатар хот
mobile menu

"Жолооны үнэмлэхээ мартсан, хаясан бол цахим үнэмлэхээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой"

2021-10-01 11:27:37

Хиймэл оюун ухаан суурьтай, иргэнд зориулсан платформ буюу E-Mongoliа шинэчилсэн хувилбар ашиглалтад оржээ. Иргэдийн бичиг баримттай холбоотой мэдээллүүд энэ системд багтах бөгөөд иргэд биедээ олон бичиг баримт авч явах шаардлагагүй болохоос гадна төрөөс авдаг лавлагаа, тодорхойлолтуудаа ч энэхүү системээс авах боломжтой аж.

Шинэчлэгдсэн “E-Mongolia” системд бүртгүүлж, нэвтрэн орсон хүн бүрийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн мэдээлэл нь цахим хэлбэрээр байршсан байна. Тухайлбал, жолооч та ямар нэгэн тохиолдлоор жолооны үнэмлэхээ мартсан эсвэл хаяж үрэгдүүлсэн бол E-Mongolia аппликейшнээс цахим жолооны үнэмлэхээ цагдаагийн алба хаагчид үзүүлэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой болж байна.

E-Mongolia шинэчилсэн хувилбарын бүртгэл хэсэгт байрлах жолооны үнэмлэх “нэмэх” гэсэн сонголт дээр дарснаар таны үнэмлэх цахим системд шилжих юм.

“E-Mongolia” системд нэвтрэх заавартай ЭНД дарж танилцана уу. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл