8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвөрхангай аймагт хээрийн түймэр гарч, 10га талбай шатжээ

2021-10-01 13:00:00

Өвөрхангай аймгийн Тарагт суманд хээрийн түймэр гарч, 10га талбай шатжээ.

Тодруулбал, тус сумын Арвайн тал баг Хайрханы хишиг гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 16:10 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 12 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын хүмүүс, орон нутгийн иргэд очжээ. Улмаар 16:23 цагт түймрийг цурманд оруулж, 17:13 цагт бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл