8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сард БНХАУ-аас 8300 тонн шатахуун нийлүүлнэ

2021-10-01 14:00:00

Энэ сард багтан гурван удаагийн ачилтаар 150 вагон буюу нийтдээ 8300 тонн АИ-92 шатахууныг БНХАУ-аас импортлохоор болжээ. БНХАУ-ын тал Монгол улс руу АИ-92 шатахуун тээвэрлэх 200 вагоныг төмөр замын есдүгээр сарын хуваарьт нэмэлтээр оруулж, ачилт, тээвэрлэлтийг тусгай горимоор зохион байгуулж байна. Үүний дагуу есдүгээр сарын 26-28-ныг хүртэл өдөрт 50 вагон Замын-Үүд боомтоор орж ирсэн. Харин дөрөв дэх ээлжийн 50 вагон хөх хотоос ачигдан өчигдөр Эрээн боомтод иржээ.

Мөн ОХУ-ын “Роснефть” компанитай хийсэн хэлэлцээрийн үр дүнд есдүгээр сард 1500 тонн шатахуун нийлүүлэхээр тохирсон. Үүний 1210 тонн нь Монгол Улсад ирсэн бол үлдсэн 300 орчим тонн АИ-92 шатахуун үйлдвэрээс ачигдан замдаа явж байгаа талаар УУХҮЯ-ны Газрсын тосны бодлогын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл