8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэцээ гүнд төөрсөн иргэн эсэн мэнд бууж иржээ

2021-10-05 12:00:00

Цэцээ гүнд өнгөрөгч амралтын өдрөөр буюу энэ сарын 2-ны өдөр долоон иргэн авираад буцаж явахад нэг нь сураггүй алга болжээ.

Эрэн хайх ажиллагаа явуулах дуудлагын дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, төөрсөн иргэний ар гэрийнхний хамт энэ сарын 2-ны өдрийн 23:17 цагаас эхлэн эрлийг зохион байгуулав.

Төөрсөн иргэн, 33 настай эрэгтэй  Б энэ сарын 3-ны өдрийн 08:30 цагт “Манзуширын хийд’’-рүү эсэн мэнд өөрөө бууж ирсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл