8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатар хот орчимд нийт 754 удаа газар хөдөлжээ

2021-10-05 13:00:00

Нийслэлийн шуурхай зөвлөгөөний өнөөдрийн хурлаар Нийслэлийн  Онцгой байдлын  газрын дарга Л.Дашням гамшиг,  ослын  болон  цаг үеийн  нөхцөл байдлын талаар танилцуулжээ.

2021 оны эхний есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1106, аврах ажиллагааны 159 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэжээ. Улмаар гал түймэр, гамшиг ослоос 795 иргэний амийг аварч, 46.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт дуудлагын тоо 21.1 хувиар буурчээ. 2021 онд Улаанбаатар хот орчмын бүс нутагт 1-4 магнитудын нийт 754 газар хөдлөлт болсон бөгөөд үүнээс Хөвсгөл, Сэлэнгэ, Говьсүмбэр, Төв аймагт болсон томоохон таван газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэлд 3-5 баллаар мэдрэгдсэн. Дээрх таван газар хөдлөлтийн улмаас орон сууцны таван байр, ерөнхий боловсролын нэг сургууль, зургаан цэцэрлэгийн барилга байгууламжийн хана, гадна хийц бүтээцэд цууралт өгснийг мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажилласан.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл