8o
Улаанбаатар хот
mobile menu

ГЕГ: “Эхлэл” брэнд 175,9 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн

2021-10-05 13:30:06

Эхлэл брэнд “Hulan21plus” гар утсаа БНХАУ-аас импортолж, хэрэглэгчдээ хуурч, гаалийн татвараас зайлсхийсэн Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. ГЕГ-аас 2021 оны есдүгээр сарын 30-нд Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн газарт цахим хяналт тавьж ажилласан байна. Энэ ажиллагааг хэрэгжүүлэх явцад Монгол Улсын нэр бүхий хуулийн этгээд БНХАУ-аас импортоор оруулж ирж буй гар утсаа гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж тус тусад нь гаальд мэдүүлж, нийт 175.9 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Уг хэргийг прокурорын байгууллагын хяналт дор шалгаж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Чадахгүй. Хулхидаж байгаа юм
Гар утасны технологи маш хурдацтай хөгждөг. Ийм жижиг зах зээл хэрэглэгчтэй, технологийн хөгжлийн бааз суурьгүй, инженер судлаач байхгүй, процессор үйлдвэрлэх үйлдвэргүй, шинжлэх ухааны суурьгүй учир
2021/10/05 192.82.74.202