8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна

2021-10-05 13:40:18

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол  үүлтэй. Хур тунадас орохгүй.  Салхи ихэнх нутгаар  баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл