8o
Улаанбаатар хот
mobile menu

Урсгал сөрснөөс үүдэн зам тээврийн осол гарч жолооч амиа алджээ

2021-10-05 14:40:00

Өнгөрсөн шөнө Чингэлтэй дүүргийн нутагт, “Зунжин” зуслан явах чиглэлийн авто замын зорчих хэсэгт хоёр автомашин мөргөлдөж, хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход иргэн Ч “Бенз-E280” загварын суудлын автомашиныг согтуугаар жолоодож, яваад урсгал сөрж, иргэн М-ийн жолоодож явсан “Ар экс-450” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байсан бөгөөд уг автомашинд зорчиж явсан иргэн 22 настай, эрэгтэйд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэж, “Бенз-E280” загварын автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан, жолооч 22 настай, эрэгтэйг цогцсыг гарган тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.

 

Мөн өчигдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд “Бонго” загварын ачааны автомашины тоормос ажиллахгүй болсны улмаас айлын хашааг мөргөж, жолооч 29 болон 30 насны эрэгтэй нар автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Иймд жолооч нар өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс автомашины бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, замын хөдөлгөөнд явганаар оролцох үедээ явган хүний гэрэл дохиогоор зам хөндлөн гарахыг зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл