8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг бүрээр нь танилцуулж байна

2021-10-06 09:59:35

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 37 цэгт 46 багийн 220 эмч, ажилтан ажиллаж, 2978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины

  • I тунд 76,
  • II тунд 213,
  • нэмэлт сэргээх тунд 1,633 буюу нийт 1,922 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16.5 хувь байна.

Мөн 2,919 жирэмсэн эх, 12-15 насны 67,017, 16-17 насны 26,327 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Иргэн та өөрт байрлах дархлаажуулалтын цэгт очин вакцин хийлгэх боломжтой. 

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

1

2

3

4

5

6

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл