8o
Улаанбаатар хот
mobile menu

Загасчилж яваад автомашинтайгаа усанд осолдсон иргэний цогцсыг олжээ

2021-10-06 10:05:31

Төв аймгийн Заамар сумын Төмөртэйн хоёрдугаар багийн нутаг “Доргол” гэдэг газарт “Прадо-150” загварын автомашинтай 5 иргэн загасчилж байгаад “Туул” голыг гатлах үедээ автомашин нь усанд сууж хоёр хүн голд осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 5-ны өдөр иржээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 96 км замыг туулан 01:45 цагт очиж, 3 цаг 45 минут ажиллан осолдсон газраас зүүн хойд зүгт 1 км-т “Туул” голын уснаас өнөөдөр /2021.10.06/ үүрийн 05:40 цагт Улаанбаатар хотын харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж, Заамар сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ. Орхон аймгийн харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. UROLOGIST
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM $780,000
2021/10/06 197.211.58.67