8o
Улаанбаатар хот
mobile menu

"БҮЖИНГИЙН СУУЛТ" болно

2021-10-08 18:00:00

Өнгөрсөн 2020 онд МЭХ Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрөөр "Хамтдаа хамгаалъя" аян өрнүүлж Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж, мөн УИХ-ын чуулганы танхимд охидын эсрэг хүчирхийллийн талаарх тоо баримтыг БҮЖИН-гийн хамт байршуулж акц хийсэн. Харин энэ жил  “Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо” нь Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөрт зориулан бага насны охидын эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “БҮҮВЭЙ-БҮҮ АЙГ” акцыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа аж.  

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын өдөр болгон тунхагласан. Дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байна.

Монгол Улсын хэмжээнд 2020 онд “Үндэсний статистикийн хороо”-ноос гаргасан мэдээллээр 0-18 насны 607 465 охин байгаа бөгөөд 0-4 насны 185,682, 5-9 насны 189,856, 10-14 насны 146,724, 15-18 насны 85,203 охин байна.

“Олон улсын охидын өдөр”-ийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа аж.

Энэ удаа МЭХ бага насны охидын эсрэг үйлдэгддэг бэлгийн болон бусад хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг бууруулахад ээжүүд, эмэгтэйчүүд төдийгүй аавууд, эрэгтэйчүүд, охид хөвгүүдийн оролцоог нэмэгдүүлэх, цаашид охид эмэгтэйчүүдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн орчныг тодорхой болгох, нийгмийг соён гэгээрүүлэх, олон нийтийг уриалах зорилгоор Сүхбаатарын талбайд зөвхөн 2020 онд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн тоогоор буюу 330 бүжин туулайгаар төлөөлүүлэн БҮЖИНГИЙН СУУЛТ-ыг  ирэх даваа гарагт Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм байна. 

  1. Улсын хэмжээнд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн насанд хүрээгүй хохирогчид:

2017 онд -138

2018 онд-309

2019 онд-350

2020 нд -328

2021 оны эхний 8 сарын байдлаар 228 бүртгэгдсэн байна.

  • 2017-2021 онд бүртгэгдсэн 1361 ХҮЧИН-ийн гэмт хэргийн 992 нь өөрийн гэр, орон сууцанд үйлдэгдсэн байна.
  • 1361 бүртгэгдсэн хэргийн 47 эрэгтэй хүүхэд хохирогч, 1232 нь ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД хохирогч байна.
  • Улсын хэмжээнд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч 0-7 хүртэлх насны 96, 8-13 насны 431, 14-17 насны 843 хохирогч байна.
  • 1316 холбогдогчийн 167 нь төрсөн эцэг, төрсөн ах, хойд эцэг, хүргэн, төрөл садангийн хүн гэх мэт хамгийн ойрын хүн нь байна
  • 2017-2020 онд 0-13 насны 527 хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болоод байна...

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл