8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэд ихээр зорчдог байршлуудад нийтийн бие засах газар байрлуулна

2021-10-11 10:30:00

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл тухтай орчинд зорчих нөхцлөийг бүрдүүлэх зорилгоор иргэд ихээр зорчдог нийтийн эзэмшлийн гудамж, талбайд Нийтийн бие засах газрыг үе шаттайгаар байрлуулах ажлыг хийж байна.

Өнөөдөр СХД-ийн 29-р хороо “Драгон” худалдааны төвийн орчимд орчин үеийн шийдэл дизайнтай нийтийн бие засах газрыг байрлуулж цэвэр, бохирын шугам сүлжээний холболтын ажлыг хийж байна. Дараагийн байршил Хан-уул дүүргийн 2 дугаар хороо “Ажилчны алдар” талбайд 10 сарын 15-ны өдрийн дотор байршуулж холболтуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зөв ажил
ИХ л оройтож хийж байна
2021/10/12 43.242.243.117