8o
Улаанбаатар хот
mobile menu

Халдвар авсан иргэдэд харьяалал харгалзахгүйгээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ

2021-10-11 11:00:00

Халдвар авсан иргэдэд харьяалал харгалзахгүйгээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Энэ талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж "Коронавирусийн хариу арга хэмжээний хүрээнд нийслэлд оршин суугаа иргэдийг нийслэлийн болон орон нутгийн хаягтай гэж ялгахгүй эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байгаа. Тухайн иргэн өөрийн оршин суугаа хаягийн дагуу өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан эмчилгээ авах боломжтой. Тухайн өрхийн эрүүл мэндийн төв эмчилгээ хийх, хяналтдаа авах үйлчилгээг эрүүл мэндийн даатгалтай эсэхээс үл хамааран бүх иргэнд үзүүлнэ. Эрүүл мэндийн байгууллагуудаас гэрийн хяналтад байгаа иргэдэд хүүхдийн болон насанд хүрэгчдийн гэсэн ангиллаар эмийн багц хүргэж байгаа. Ямар эм байх вэ гэдэгт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамны харьяа эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг, мэргэжлийн байгууллагаас чиглэл, заавар гаргасан. Энэ чиглэл, зааврын дагуу өрхийн эрүүл мэндийн төвүүд эм олгож байгаа" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment